Journals - Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд

Permanent URI for this communityhttp://imori.ac.mn:4000/handle/20.500.12989/815

Олон улсын харилцааны хүрээлэн нь хөгжил өөрчлөлтийн хагас зууны түүхэн хугацаандаа олон улс судлал, гадаад бодлого, олон улсын харилцааны олон талт тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үүднээс судалж, үнэлэлт дүгнэлт өгч олон улс болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний цуврал болох “ОЛОН УЛС СУДЛАЛ” сэтгүүлийг 1978 оноос хойш монгол хэлээр, “MONGOLIAN JOURNAL OF INTERNATIONAL AFFAIRS” сэтгүүлийг 1994 оноос хойш англи хэлээр тус тус эрхлэн гаргаж байна. Тус хүрээлэнгийн түүхэн хөгжлийн онцлогтой холбоотойгоор албан сэтгүүл нь 1978 оноос “ДОРНО ДАХИНЫ СУДЛАЛЫН АСУУДАЛ” нэрээр 1991 он хүртэл хэвлэгдэн гарч байгаад ардчилал, зах зээлийн жилүүдэд тус хүрээлэнд явагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас 1991 оноос “ДОРНО-ӨРНӨ”, 1992 оноос “ЗҮҮН ХОЙТ АЗИ СУДЛАЛ” гэсэн 2 сэтгүүл болон 1999 он хүртэл хэвлэгдэж байв. Улмаар 1999 оны Засгийн газрын тогтоолоор Олон улс судлалын хүрээлэн байгуулагдсан үеэс “ОЛОН УЛС СУДЛАЛ” нэрээр 2000 оноос өнөөг хүртэл хэвлэгдэн гарч байна. Олон улс сэтгүүлийн 2000 оноос хойших дугаарыг https://www.mongoliajol.info/index.php/JIS хаягаар үзнэ үү.


Browse

Search Results

Now showing 1 - 4 of 4
  • Thumbnail Image
    Item
    МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН
    (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-06) А, Даваасүрэн
  • Thumbnail Image
    Item
    “ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛ УЛСЫН ЭРДЭС БАЯЛАГИЙН АШИГЛАЛТ: СУРГАМЖ, ШИЙДЭЛ”
    (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2017-06) А, Даваасүрэн
    Байгалийн баялагийн улмаас дэлхийн зарим улсууд “голланд өвчин”-д нэрвэгдэж байсан талаарх эрдэмтэдийн судалгаа, голланд өвчний илэрэх шинж тэмдэг, түүний үргэлжлэх үе шат, Монгол Улс “голланд өвчин туссан эсэхийг гэрчлэх макроэдийн засгийн шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт, Монгол Улсын төр, засгийн удирдлагын зүгээс ард иргэдэд “Хүний хөгжлийн сан”-гаас бэлэн мөнгө тараасны үр дүнд тус улсын эдийн засгийг “голланд өвчин” тусахад нөлөөлсөн байдал, голланд өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан зарим улсуудын туршлага, халуун мөнгөний сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээнүүд, голланд өвчний улмаас Олон Улсын Валютын сангийн “Стенд бай” хөтөлбөрт Монгол Улс хамрагдах болсон нөхцөл байдал, байгалийн баялагийн нөөцийг үр ашигтай ашиглахын тулд үндэсний инновацийн тогтолцоог бий болгох зайлшгүй хэрэгцээ, шаардлага, шинээр аж үйлдвэржсэн орнуудын үндэсний инновацийн тогтолцооны загварыг Монгол Улсад нутагшуулах боломж, уг тогтолцооны суурь үндэс болсон аж үйлдвэр, хөдөө аж ахуйн кластеруудыг орон нутагт байгуулах шаардлагатай гэж судлаач үзэж байна.
  • Thumbnail Image
    Item
    МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ КЛАСТЕРЫН ЗАГВАРААР ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛ
    (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2016-09) А, Даваасүрэн; Б, Хүрэлбаатар
    Энэхүү өгүүлэлд Монгол Улсын бүс нутгийн эдийн засгийнбодлогын хэрэгжилтэдүнэлэлт өгч, бүс нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын сул талуудыг тодорхойлж, цаашид бүс нутгийн эдийн засгийн бодлогын арга хэрэгсэл, механизмуудыг бүрэн ашиглах шаардлагатай байгааг дурьдаж, эдийн засгийн зохицуулалтын шууд ба шууд бус арга хэрэгсэлүүдийн онцлогыг бичив. Чингэхдээ Монгол Улсын нөхцөлд эдийн засгийн арга хэрэгсэлүүд харьцангуй хязгаарлагдмал учир эдийн засгийг зохицуулахдаа захиргааны арга хэрэгсэлүүдийг ашиглахыг цохон тэмдэглэж, гадаадын өрсөлдөөнөөс үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах ёстой гадаад худалдааны бодлого бараг хэрэгжихгүй байгааг тайлбарлав. Бидний хийсэн судалгаа бүс нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, бүс нутагт инноваци – аж үйлдвэрийн кластеруудыг байгуулах замаар бүс нутгийн эдийн засгийг удирдаж улс орны эдийн засгийн хөгжлийн загварт тулгуурласан урт хугацааны стратегийг боловсруулах шаардлагатай бөгөөд эдгээр кластерууд нь тухайн бүсэд байгаа үйлдвэрлэх хүчний нөөцийн давуу тал дээр тулгуурлан дагнах, төрөлжих замаар хөгжих ёстой гэсэн үр дүнд хүрэв.
  • Thumbnail Image
    Item
    Монгол Улс ОХУ-ын стратегийн түншлэлийн хэрэгжилт
    (ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2015-03) А, Даваасүрэн