Journals - Эрдэм шинжилгээний сэтгүүлүүд

Permanent URI for this communityhttp://imori.ac.mn:4000/handle/20.500.12989/815

Олон улсын харилцааны хүрээлэн нь хөгжил өөрчлөлтийн хагас зууны түүхэн хугацаандаа олон улс судлал, гадаад бодлого, олон улсын харилцааны олон талт тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үүднээс судалж, үнэлэлт дүгнэлт өгч олон улс болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний цуврал болох “ОЛОН УЛС СУДЛАЛ” сэтгүүлийг 1978 оноос хойш монгол хэлээр, “MONGOLIAN JOURNAL OF INTERNATIONAL AFFAIRS” сэтгүүлийг 1994 оноос хойш англи хэлээр тус тус эрхлэн гаргаж байна. Тус хүрээлэнгийн түүхэн хөгжлийн онцлогтой холбоотойгоор албан сэтгүүл нь 1978 оноос “ДОРНО ДАХИНЫ СУДЛАЛЫН АСУУДАЛ” нэрээр 1991 он хүртэл хэвлэгдэн гарч байгаад ардчилал, зах зээлийн жилүүдэд тус хүрээлэнд явагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас 1991 оноос “ДОРНО-ӨРНӨ”, 1992 оноос “ЗҮҮН ХОЙТ АЗИ СУДЛАЛ” гэсэн 2 сэтгүүл болон 1999 он хүртэл хэвлэгдэж байв. Улмаар 1999 оны Засгийн газрын тогтоолоор Олон улс судлалын хүрээлэн байгуулагдсан үеэс “ОЛОН УЛС СУДЛАЛ” нэрээр 2000 оноос өнөөг хүртэл хэвлэгдэн гарч байна. Олон улс сэтгүүлийн 2000 оноос хойших дугаарыг https://www.mongoliajol.info/index.php/JIS хаягаар үзнэ үү.


Browse

Search Results

Now showing 1 - 10 of 134