МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
Date
2018-03
Authors
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн
Abstract
Энэхүү өгүүлэлд хөрөнгө болон хөрөнгө оруулалтын талаар
дэлхийн болон Монгол Улсын эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн онолын үзэл
баримтлал, чиглэлүүд, тэдгээрийн зүгээс хөрөнгө оруулалт, хуримтлалын улс
орны эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн хоорондын хамааралыг
харьцуулсан судлаж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулалт,
хуримтлалын үзүүлж байгаа бодитой нөлөөг эдийн засаг, эконометриксийн
загвараар тооцож, улс орны эдийн засгийн өсөлтөд эдийн засагт үзүүлэх
хуримтлал, цэвэр экспортын хэмжээ хангалтгүй, бага үйлдвэрлэж их хэмжээгээр
хэрэглэж, эдийн засгийн өсөлтийг урамшуулах хэмжээний хуримтлал бий болж
чадахгүй байна гэж дүгнэсэн байна. Ийм байдлыг засахын тулд шинжлэх ухааны
судалгаанд тулгуурласан урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлтийг
хийх, төрийн бодлогын залгамж чанар хангах, аж үйлдвэр болон дэд бүтэцийн
сүлжээг байгуулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, гадаад зах
зээлийн өндөр хамааралыг бууруулах зорилгоор уул уурхайн болон мал аж ахуйн
түүхий эдийг бүрэн боловсруулж импортыг орлох бүтээдэгдэхүүний хэмжээг
нэмэгдүүлж байж хуримтлал, хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд эерэг
нөлөө үзүүлэх үүргийг нэмэгдүүлж чадна гэсэн саналыг дэвшүүлсэн байна.