Д, НамжилП, Баянсан2021-07-042021-07-042018-03http://mori.ac.mn:8080/jspui/handle/20.500.12989/1075Засгийн газрын богино хугацаатай үнэт цаас дотоод зах зээлд түлхүү арилжаалагдаж байгаа нь төсвийн алдагдалд нөлөөлөхийн зэрэгцээ, арилжааны банкууд голлох хөрөнгө оруулалтыг хийж байгааг тогтоов. Засгийн газрын үнэт цаасны хүү нь олон улсын түвшинтэй харьцуулбал өндөр, хугацаа богино, эдийн засагт үзүүлэх үр нөлөө хангалтгүй байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкны харилцах дансанд байршуулсан, хүүг нь засгийн газрын үнэт цаасны хүүтэй харьцуулахад бага, эрсдэл ихтэй байгаа нь судалгаагаар тогтоогдов. Засгийн газрын дунд болон урт хугацааны үнэт цаасны хөрөнгө оруулагчдын бүтцийг өөрчилж нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сан, өрх гэр, иргэдийн оролцоог бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх шаардлагатай байна.mnЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ГАРГАЛТ , ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨArticle