Browsing by Author "Б, Хөгжилт"
Now showing 1 - 2 of 2
- Results Per Page
- Sort Options
Item ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХАРАА Н ДООРХИ МОНГОЛ УЛС(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) Б, ХөгжилтЗүүн Хойд Ази гэдэг нь анхандаа бүс нутгийн хамтын ажиллагааны ойлголт байсан ч хожим нь геополитикийн ойлголт болсон байна. Зүүн Хойд Ази нь “эх газрын эрх” болон “далайн эрх”-ийн уулзварт орших бөгөөд олон улсын стратеги зүйд хүлээн зөвшөөрөгдсөн “олон улсын стратегийн суурь шугамын” зүүн үзүүр болж, их гүрнүүдий өрсөлдөөний талбар, дэлхий дахины анхааралын төв байсаар иржээ. Зүүн Хойд Азийн нөхцөл байдал нь дөрвөн их гүрний хүчин чадал болон тэдгээрийн харилцаанаас голлон хамаарнаа. Тус бүс нутагт орших эмзэг бүсүүд бол гео-стратегчийн гар дүрэх орон зай юм. Хэдийгээр Монгол Улс нь жижиг улс боловч түүний геополитик, гео-эдийн засгийн байр суурь нь ер бусын агаад бүс нутгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж болох юм. Үүнд: Монгол Улс нь 1-рт, Хятад-Оросын хоорондох, цаашилбал Зүүн Хойд Азийн жийргэвч бүс. 2-рт, Их гүрнүүдийн “урагшлах” зангилаа цэг. 3-рт, Бүс нутгийн болон дэлхий дахины шинээр хөгжиж буй эрдэс баялаг эрчим хүчий том нийлүүлэгч бөгөөд үүгээрээ дамжуулан бүс нутгийн интеграцийн чухал түлхэх хүчин. 4-рт, Евразийн эх газрын дөт зам шугам. 5-рт, Нүүдлийн соёл иргэншлийн өлгий бөгөөд соёл иргэншлүүдийн уулзвар нутаг байж бүс нутаг хийгээд дэлхий дахины соёл иргэншлийн харилцан суралцахад чухал ач холбогдолтой байна.Item “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын хүрээн дэх Монгол Хятадын уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2016-09) Б, ХөгжилтThe prospect of China-Mongolian mine cooperation can be predicted through “China-Russia-Mongolia Economic Corridor” and “Northeast Asia Regional Perspective”. And briefly analyzes the mining cooperation between China and Mongolia. China-Mongolian mine energy cooperation is already established in the two countries focus on economic and trade areas.In addition to substantial growth in trade, investment cooperation has always been unsatisfactory. The development of “China-Russia-Mongolia Economic Corridor” has given new connotation to the cooperation between China and Mongolia. Further cooperation with Russia will provide convenient conditions for policies, facilities and funds. Энэхүү өгүүлэлд Монгол, Хятадын уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн хараасаас Монгол, Хятадын уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөвд дүгнэлт хийхийг хичээсэн юм. Монгол, Хятадын уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагаа бол хоёр орны хооронд тогтоосон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны голлох салбар болно. Тус салбарын хамтын ажиллагааны хөгжлийн үйл явцад хэдийгээр хоёр талын худалдаа арилжааны хэмжээ ихээр өссөн ч хөрөнгө оруулалтын, ялангуяа томоохон төслийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тийм ч ханамжтай бус байсаар ирэв. “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор” байгуулах тохиролцоо болон түүний ахиц нь Монгол, Хятадын уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааг энэхүү хүрээнд хамруулан, түүнд шинэ агуулга нэмэрлэхээр үл барам Оросын талын ижил чиглэлийн нийлмэл хүч нэмэгдэж, тус салбарын хамтын ажиллагааны цар хүрээ, түвшин өндөржихэд, бодлого, дэд бүтэц, хөрөнгийн уялдаа холбоог хялбарчлах нөхцлийг хангах болно.