“Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын хүрээн дэх Монгол Хятадын уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв

Date

2016-09

Journal Title

Journal ISSN

Volume Title

Publisher

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн

Abstract

The prospect of China-Mongolian mine cooperation can be predicted through “China-Russia-Mongolia Economic Corridor” and “Northeast Asia Regional Perspective”. And briefly analyzes the mining cooperation between China and Mongolia. China-Mongolian mine energy cooperation is already established in the two countries focus on economic and trade areas.In addition to substantial growth in trade, investment cooperation has always been unsatisfactory. The development of “China-Russia-Mongolia Economic Corridor” has given new connotation to the cooperation between China and Mongolia. Further cooperation with Russia will provide convenient conditions for policies, facilities and funds. Энэхүү өгүүлэлд Монгол, Хятадын уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын болон Зүүн Хойд Азийн бүс нутгийн хараасаас Монгол, Хятадын уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөвд дүгнэлт хийхийг хичээсэн юм. Монгол, Хятадын уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагаа бол хоёр орны хооронд тогтоосон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны голлох салбар болно. Тус салбарын хамтын ажиллагааны хөгжлийн үйл явцад хэдийгээр хоёр талын худалдаа арилжааны хэмжээ ихээр өссөн ч хөрөнгө оруулалтын, ялангуяа томоохон төслийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа тийм ч ханамжтай бус байсаар ирэв. “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор” байгуулах тохиролцоо болон түүний ахиц нь Монгол, Хятадын уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааг энэхүү хүрээнд хамруулан, түүнд шинэ агуулга нэмэрлэхээр үл барам Оросын талын ижил чиглэлийн нийлмэл хүч нэмэгдэж, тус салбарын хамтын ажиллагааны цар хүрээ, түвшин өндөржихэд, бодлого, дэд бүтэц, хөрөнгийн уялдаа холбоог хялбарчлах нөхцлийг хангах болно.

Description

Keywords

Citation

Collections

Endorsement

Review

Supplemented By

Referenced By