2018
Permanent URI for this collectionhttp://imori.ac.mn:4000/handle/20.500.12989/832
Browse
Item ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХАРАА Н ДООРХИ МОНГОЛ УЛС(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) Б, ХөгжилтЗүүн Хойд Ази гэдэг нь анхандаа бүс нутгийн хамтын ажиллагааны ойлголт байсан ч хожим нь геополитикийн ойлголт болсон байна. Зүүн Хойд Ази нь “эх газрын эрх” болон “далайн эрх”-ийн уулзварт орших бөгөөд олон улсын стратеги зүйд хүлээн зөвшөөрөгдсөн “олон улсын стратегийн суурь шугамын” зүүн үзүүр болж, их гүрнүүдий өрсөлдөөний талбар, дэлхий дахины анхааралын төв байсаар иржээ. Зүүн Хойд Азийн нөхцөл байдал нь дөрвөн их гүрний хүчин чадал болон тэдгээрийн харилцаанаас голлон хамаарнаа. Тус бүс нутагт орших эмзэг бүсүүд бол гео-стратегчийн гар дүрэх орон зай юм. Хэдийгээр Монгол Улс нь жижиг улс боловч түүний геополитик, гео-эдийн засгийн байр суурь нь ер бусын агаад бүс нутгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж болох юм. Үүнд: Монгол Улс нь 1-рт, Хятад-Оросын хоорондох, цаашилбал Зүүн Хойд Азийн жийргэвч бүс. 2-рт, Их гүрнүүдийн “урагшлах” зангилаа цэг. 3-рт, Бүс нутгийн болон дэлхий дахины шинээр хөгжиж буй эрдэс баялаг эрчим хүчий том нийлүүлэгч бөгөөд үүгээрээ дамжуулан бүс нутгийн интеграцийн чухал түлхэх хүчин. 4-рт, Евразийн эх газрын дөт зам шугам. 5-рт, Нүүдлийн соёл иргэншлийн өлгий бөгөөд соёл иргэншлүүдийн уулзвар нутаг байж бүс нутаг хийгээд дэлхий дахины соёл иргэншлийн харилцан суралцахад чухал ач холбогдолтой байна.