2018
Permanent URI for this collectionhttp://imori.ac.mn:4000/handle/20.500.12989/832
Browse
Item АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЗАГВАРЫН ТУХАЙД БОДРОЛ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-06) Д, УламбаярItem Ану, Бнасау-ын Удирдагч Нарын Магадлалт Уулзалт, Хэлэлцээрийн Нөхцөл Байдал ба Монгол Улсад Зохион Байгуулагдах Боломж(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) З, Мэнд; Ч, АнарСолонгосын Хойг дахь нөхцөл байдал хурцдаж, АНУ, БНАСАУ хоорондын зөрчил цөмийн дайн өдөөж мэдэх түвшинд хүрч очсон эгзэгтэй үед хоёр орны удирдагчид яриа хэлэлцээр хийхээр урьдчилж тохиролцсон нь дэлхийн хэмжээнд их хүлээлт, их эргэлзээг зэрэг бий болгов. Уг магадлалт хэлэлцээр чухам ямар өвөрмөц нөхцөл, түүхэн цаг үед явагдахыг Дэлхийн Аюулт Үзэгдлийн Эрсдлийн Хүрээлэнгээс гаргасан шинэлэг загварчлалд тулгуурлан шинжлэн судалж, улмаар уг хэлэлцээрийг Монгол Улсад зохион явуулах талаар манай улсын дэвшүүлсэн саналын хэрэгжих боломжийг үнэлж, тус хэлэлцээр зохиогдох газрын тухай таамгийг энэхүү өгүүллээр дэвшүүлнэ. When the leaders of the USA and the DPRK agreed to hold a summit or dialogue in the midst of aggravated tension in Korean Peninsula, potentially signaling nuclear war, the international community started to experience great level of expectation and skepticism in regard thereto. This paper will cover an attempt to analyze peculiar circumstances and historic turning points under which the potential dialogue will be formulated with the help of nuclear war risk assessment model newly developed by the Global Catastrophic Risk Institute and further conduct assessment on the actuality of the offer made by the Mongolia to host such talks in its territory to eventually make predictions on the venue of the talksItem БНКазахстан Улсын дамжин өнгөрүүлэх тээврийн системийн хөгжилд «Нэг бүс-Нэг зам» төслийн үзүүлэх нөлөө(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) Е.Ж, Аубакиров; Н.К, СмагуловItem БНХАУ-ЫН ХӨРШ ОРНУУДЫН БОДЛОГО ДАХЬ ХЯТАД-МОНГОЛЫН ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ОНЦЛОГ АГУУЛГА(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-06) Б, ШүрэнтанаItem БОЛОМЖ, СОРИЛТЫН ДУНДАХ ӨМНИЙН ГОВЬ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) И, Энхболд; Р, Төрдалай; Т, Бат-АмгаланItem ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ГАРГАЛТ , ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) Д, Намжил; П, БаянсанЗасгийн газрын богино хугацаатай үнэт цаас дотоод зах зээлд түлхүү арилжаалагдаж байгаа нь төсвийн алдагдалд нөлөөлөхийн зэрэгцээ, арилжааны банкууд голлох хөрөнгө оруулалтыг хийж байгааг тогтоов. Засгийн газрын үнэт цаасны хүү нь олон улсын түвшинтэй харьцуулбал өндөр, хугацаа богино, эдийн засагт үзүүлэх үр нөлөө хангалтгүй байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкны харилцах дансанд байршуулсан, хүүг нь засгийн газрын үнэт цаасны хүүтэй харьцуулахад бага, эрсдэл ихтэй байгаа нь судалгаагаар тогтоогдов. Засгийн газрын дунд болон урт хугацааны үнэт цаасны хөрөнгө оруулагчдын бүтцийг өөрчилж нийгмийн даатгалын сан, тэтгэврийн сан, өрх гэр, иргэдийн оролцоог бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх шаардлагатай байна.Item ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХАРАА Н ДООРХИ МОНГОЛ УЛС(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) Б, ХөгжилтЗүүн Хойд Ази гэдэг нь анхандаа бүс нутгийн хамтын ажиллагааны ойлголт байсан ч хожим нь геополитикийн ойлголт болсон байна. Зүүн Хойд Ази нь “эх газрын эрх” болон “далайн эрх”-ийн уулзварт орших бөгөөд олон улсын стратеги зүйд хүлээн зөвшөөрөгдсөн “олон улсын стратегийн суурь шугамын” зүүн үзүүр болж, их гүрнүүдий өрсөлдөөний талбар, дэлхий дахины анхааралын төв байсаар иржээ. Зүүн Хойд Азийн нөхцөл байдал нь дөрвөн их гүрний хүчин чадал болон тэдгээрийн харилцаанаас голлон хамаарнаа. Тус бүс нутагт орших эмзэг бүсүүд бол гео-стратегчийн гар дүрэх орон зай юм. Хэдийгээр Монгол Улс нь жижиг улс боловч түүний геополитик, гео-эдийн засгийн байр суурь нь ер бусын агаад бүс нутгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж болох юм. Үүнд: Монгол Улс нь 1-рт, Хятад-Оросын хоорондох, цаашилбал Зүүн Хойд Азийн жийргэвч бүс. 2-рт, Их гүрнүүдийн “урагшлах” зангилаа цэг. 3-рт, Бүс нутгийн болон дэлхий дахины шинээр хөгжиж буй эрдэс баялаг эрчим хүчий том нийлүүлэгч бөгөөд үүгээрээ дамжуулан бүс нутгийн интеграцийн чухал түлхэх хүчин. 4-рт, Евразийн эх газрын дөт зам шугам. 5-рт, Нүүдлийн соёл иргэншлийн өлгий бөгөөд соёл иргэншлүүдийн уулзвар нутаг байж бүс нутаг хийгээд дэлхий дахины соёл иргэншлийн харилцан суралцахад чухал ач холбогдолтой байна.Item МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГОЛ УЛСУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) Б, Нандин-ЭрдэнэСүүлийн үед Монголд оруулах гадаадын хөрөнгө оруулалтын урсгал эрдэс баялгийн олборлолт, ашиглалт эрчимжсэнтэй холбоотой байна. Ялангуяа Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдон машин механизм, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн учраас 2011 онд өмнөх онтой харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 386%-иар өссөн. Монголын Татварын ерөнхий газрын материалаас үзэхэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд сүүлийн зургаан жилийн хугацаанд 5 их наяд 408 тэрбум төгрөгийн татвар тушааж, 180 мянган ажлын байрыг шинээр бий болгожээ.Item МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) Д, Энхчимэг; Т, Мөнх-ОргилБатлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэл Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэгддэг. Монгол Улсын БХЭЗЧ-ын үзүүлэлтүүдийн нэг болох санхүүгийн чадавхын нөөц боломжын тухай авч үзлээ. Дэлхийн олонх улс оронд зэвсэгт хүчний шинэчлэл аюулгүй байдлын төлөв хандлагатай уялдан хурдацтай өөрчлөгдөж байна. Ийм нөхцөл байдалд улс орон бүр дотоодын нөөц бололцоогоо эрчимтэй ашиглах арга замыг эрэлхийлж байгаа өнөө үед цэрэг эдийн засгийн тоон шинжилгээ хийж батлан хамгаалах салбарын төсвийн санхүүжилтын төлөвлөлтийг тодорхойлов. Тайван цагт дунд хугацаанд БХЭЗЧ-ыг санхүүгийн механизмаас гадна эдийн засгийн бус арга замаар сайжруулах нь илүү үр дүнтэй шийдэл болно.Item МОНГОЛ УЛСЫН ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГO & ХОЁР ХӨРШ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-06) Д, БаярхүүItem Монгол улсын тусгаар тогтнол ба Гадаад бодлогын тулгын гурван чулуу(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) Ж, Баясах; Р, ТөрдалайItem МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) О, Бат-ЭрдэнэЭнэхүү өгүүлэлд хөрөнгө болон хөрөнгө оруулалтын талаар дэлхийн болон Монгол Улсын эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн онолын үзэл баримтлал, чиглэлүүд, тэдгээрийн зүгээс хөрөнгө оруулалт, хуримтлалын улс орны эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийн хоорондын хамааралыг харьцуулсан судлаж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулалт, хуримтлалын үзүүлж байгаа бодитой нөлөөг эдийн засаг, эконометриксийн загвараар тооцож, улс орны эдийн засгийн өсөлтөд эдийн засагт үзүүлэх хуримтлал, цэвэр экспортын хэмжээ хангалтгүй, бага үйлдвэрлэж их хэмжээгээр хэрэглэж, эдийн засгийн өсөлтийг урамшуулах хэмжээний хуримтлал бий болж чадахгүй байна гэж дүгнэсэн байна. Ийм байдлыг засахын тулд шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын төлөвлөлтийг хийх, төрийн бодлогын залгамж чанар хангах, аж үйлдвэр болон дэд бүтэцийн сүлжээг байгуулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, гадаад зах зээлийн өндөр хамааралыг бууруулах зорилгоор уул уурхайн болон мал аж ахуйн түүхий эдийг бүрэн боловсруулж импортыг орлох бүтээдэгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж байж хуримтлал, хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх үүргийг нэмэгдүүлж чадна гэсэн саналыг дэвшүүлсэн байна.Item МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-06) А, ДаваасүрэнItem “НЭГ БҮС НЭГ ЗАМ”, МОНГОЛЫН “ТАЛЫН ЗАМ” ТӨСЛИЙГ УЯЛДУУЛАХ НЬ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-06) Жан, Сюйжие“Нэг бүс нэг зам” стратегийн чухал хэсэг болох “Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридор” батлагдсан ба энэхүү бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын “Талын зам” стратеги уялдан холбогдох юм. Хятадын “Нэг бүс нэг зам”-ыг Монголын “Талын зам” стратегитай холбох явдал цаг үеийн ч шаардлага, ашиг сонирхлын ч давхцал билээ. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын хэтийн зорилт бол “таван зүйлийн хэлхээ холбоо”-г бий болгох, тэр дундаа “замыг замтай” түргэн шуурхай холбох явдал юм. Дэд бүтэц, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг голчилсон энэ ухагдахуун бол чухамдаа “таван зүйлийн хэлхээ холбоо”-г бий болгох хамтдаа хожсон хамтын ажиллагаа билээItem ТӨРИЙН БОДЛОГЫН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-06) Б, БатмөнхЭнэхүү өгүүлэлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын тогтвортой, залгамж чанар ямар байсныг өнгөрсөн 27 жилийн байдлаар харуулж, түүнд нөлөөсөн хүчин зүйлс, учир шалтгааныг хөндөж, дүгнэлт өгч, санал зөвлөмж гаргалаа. Цаашид манай оронд төрийн урт хугацааны тогтвортой, залгамж чанартай төрийн бодлогыг боловсруулахад анхаарах асуудлуудад уншигчдын анхаарлыг хандуулах зорилго агуулав.Item Хятадын үзэл санааны суурь болсон гурван бичиг(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) П, БямбахоролItem ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОЛЦОО ТҮҮНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦООГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-06) Ж, БаясахItem ШИНЖААН ДАХЬ ТЭСРЭЛТ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-03) Д, Баярхүү