Publication: МОНГОЛ-ХЯТАДЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХАРИЛЦААНЫ ЭХЛЭЛ: БНХАУ-Д СУРАЛЦСАН АНХНЫ МОНГОЛ ОЮУТНУУД (1952-1966)
Date
2022-10-07
Authors
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
Олон улс судлалын хүрээлэн
Abstract
1952-1966 оны хооронд БНМАУ-аас БНХАУ-д 115 оюутан, аспирант, БНХАУ-аас БНМАУ-д 35 оюутан, аспирант, багш мэргэжил дээшлүүлэн суралцсанаар хоёр орны боловсролын салбарын харилцааны эхлэл тавигджээ. Энэ илтгэлд БНХАУ-д суралцах оюутан аспирантын элсэлт, суралцаж байх үеийн хичээл сурлага, аж байдал, хүндрэл бэрхшээл, хоёр орны харилцаа муудаж нутаг буцсан хийгээд тэдний зарим нь шинэ үеийн монголын түүх судлал, хятад судлалын тэргүүлэх эрдэмтэд болсон талаар өгүүлэх болно.