Publication: Японы дээд боловсролын онцлог ба зарим асуудал
Loading...
Date
Authors
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн
Abstract
Япон улс 1973 он хүртэлх эдийн засгийн огцом хөгжлөөрөө дэлхийн өндөр хөгжилтэй хоёр дахь улс болсон. Үүний зэрэгцээ их дээд сургууль, оюутан сурагчдын тоо ч нэмэгдэж байлаа. Гэхдээ, 1973 оноос хойш эдийн засгийн өсөлт зогсож, тогтворжуулах бодлогод шилжсэн юм. Японы дээд боловсролын байгууллагууд дэлхий нийтийн даяарчлалын үндсэн дээр өрсөлдөөнд нэгдэн оролцож байна. Нөгөө талаар, их сургуулийн хаалттай бүсэд шахагдан орох жижиг дунд их дээд сургууль ч гарах болж, түүнээс үлдсэн бодлого ч байсаар байна. Японд боловсролын ихэнх салбарт, хөдөлмөрийн зах зээлд ч урьдын адил хүйсийн ялгаа ажиглагддаг. Ялангуяа анх удаа дээд боловсрол эзэмшигчид (Их сургууль төгсөгчид)-д эзлэх эмэгтэйчүүдийн харьцаа доогуур. Японы залуучуудын 4 хүн тутмын 3 нь амьдралынхаа явцад дээд боловсрол (Ихэвчлэн богино хугацааны болон бакалаврын сургалт) эзэмшдэг гэж болно. Японы дээд боловсролын сургуулийн оюутнууд сургалтын өндөр төлбөр төлөх шаардлагатай бөгөөд албан ёсны тусламж дэмжлэг авдаг оюутан цөөхөн. Дээд боловсролын төлбөрөө өөрөө төлдөг хувь хэмжээгээрээ Япон улс дэлхийд хамгийн өндөр нь байдаг.