Publication: Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага, Япон улсын аж үйлдвэрийн соёлоос суралцах нь
Loading...
Date
Authors
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн
Abstract
Эдүгээ манай улс аж үйлдвэрлэлийн салбарын бүтцийн зохистой харьцааг богино хугацаанд сэргээж, эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай тулгарч буй бөгөөд эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас суралцах асуудал зүй ёсоор урган гарч байна.
Манай улстай дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа 1990 оноос шинэ шатанд шилжиж, Иж бүрэн түншлэлийн харилцаа, Стратегийн түншлэлийн харилцаанд дэвшин, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх түрүүнд байгуулсан Япон Улсын аж үйлдвэрийн туршлага, соёлоос суралцах нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц өгч, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд хувь нэмэр болох хүчин зүйл гэж үзэж байна.
Япон Улстай хөгжүүлж ирсэн соёлын хамтын ажиллагаа хоёр орны харилцааны хөгжил дэвшлийн түүхэн үйл явцтай уялдан цар хүрээ нь өргөжиж, агуулга нь гүнзгийрэн, шинэ чиг хандлагаар баяжсаар байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны соёлын харилцааны салбарт шинээр төлөвшиж үр ашгаа өгч байгаа чиг хандлагад аж үйлдвэрийн соёл, компанийн соёлыг хамруулан үзэх боломжтой.