ДЭЛХИЙН II ДАЙН БА БНМАУ
Date
2016-03
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн
Abstract
Дэлхийн II дайн 1939-1945 онуудад үргэлжилсэн ба энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс орнууд хоёр хэсэгт хуваагдсан нь Холбоотнууд болон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдаж нийт 60 сая хүн амь үрэгдэв. Монголчууд тус дайнд биеэр оролцоогүй ч эд материал, сэтгэл санааны асар их дэм, тусламжийг Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж 1936 онд байгуулсан “харилцан туслалцах протокол” дахь үүргээ биелүүлсэн.