МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГОЛ УЛСУУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Date
2018-03
Authors
Journal Title
Journal ISSN
Volume Title
Publisher
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн
Abstract
Сүүлийн үед Монголд оруулах гадаадын хөрөнгө оруулалтын
урсгал эрдэс баялгийн олборлолт, ашиглалт эрчимжсэнтэй холбоотой байна.
Ялангуяа Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдон машин механизм, тоног
төхөөрөмжийн хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн учраас 2011 онд өмнөх онтой
харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 386%-иар өссөн. Монголын
Татварын ерөнхий газрын материалаас үзэхэд гадаадын хөрөнгө оруулалттай
аж ахуйн нэгжүүд сүүлийн зургаан жилийн хугацаанд 5 их наяд 408 тэрбум
төгрөгийн татвар тушааж, 180 мянган ажлын байрыг шинээр бий болгожээ.