4. Пакс Монголика
Permanent URI for this communityhttp://imori.ac.mn:4000/handle/20.500.12989/817
Browse
4 results
Search Results
Item МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2018-06) А, ДаваасүрэнItem “ГОЛЛАНД ӨВЧИН БА МОНГОЛ УЛСЫН ЭРДЭС БАЯЛАГИЙН АШИГЛАЛТ: СУРГАМЖ, ШИЙДЭЛ”(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2017-06) А, ДаваасүрэнБайгалийн баялагийн улмаас дэлхийн зарим улсууд “голланд өвчин”-д нэрвэгдэж байсан талаарх эрдэмтэдийн судалгаа, голланд өвчний илэрэх шинж тэмдэг, түүний үргэлжлэх үе шат, Монгол Улс “голланд өвчин туссан эсэхийг гэрчлэх макроэдийн засгийн шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт, Монгол Улсын төр, засгийн удирдлагын зүгээс ард иргэдэд “Хүний хөгжлийн сан”-гаас бэлэн мөнгө тараасны үр дүнд тус улсын эдийн засгийг “голланд өвчин” тусахад нөлөөлсөн байдал, голланд өвчнөөс урьдчилан сэргийлж чадсан зарим улсуудын туршлага, халуун мөнгөний сөрөг нөлөөллийг багасгах арга хэмжээнүүд, голланд өвчний улмаас Олон Улсын Валютын сангийн “Стенд бай” хөтөлбөрт Монгол Улс хамрагдах болсон нөхцөл байдал, байгалийн баялагийн нөөцийг үр ашигтай ашиглахын тулд үндэсний инновацийн тогтолцоог бий болгох зайлшгүй хэрэгцээ, шаардлага, шинээр аж үйлдвэржсэн орнуудын үндэсний инновацийн тогтолцооны загварыг Монгол Улсад нутагшуулах боломж, уг тогтолцооны суурь үндэс болсон аж үйлдвэр, хөдөө аж ахуйн кластеруудыг орон нутагт байгуулах шаардлагатай гэж судлаач үзэж байна.Item МОНГОЛ УЛСЫН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ КЛАСТЕРЫН ЗАГВАРААР ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛ(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2016-09) А, Даваасүрэн; Б, ХүрэлбаатарЭнэхүү өгүүлэлд Монгол Улсын бүс нутгийн эдийн засгийнбодлогын хэрэгжилтэдүнэлэлт өгч, бүс нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын сул талуудыг тодорхойлж, цаашид бүс нутгийн эдийн засгийн бодлогын арга хэрэгсэл, механизмуудыг бүрэн ашиглах шаардлагатай байгааг дурьдаж, эдийн засгийн зохицуулалтын шууд ба шууд бус арга хэрэгсэлүүдийн онцлогыг бичив. Чингэхдээ Монгол Улсын нөхцөлд эдийн засгийн арга хэрэгсэлүүд харьцангуй хязгаарлагдмал учир эдийн засгийг зохицуулахдаа захиргааны арга хэрэгсэлүүдийг ашиглахыг цохон тэмдэглэж, гадаадын өрсөлдөөнөөс үндэсний үйлдвэрлэгчдийг хамгаалах ёстой гадаад худалдааны бодлого бараг хэрэгжихгүй байгааг тайлбарлав. Бидний хийсэн судалгаа бүс нутагт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, бүс нутагт инноваци – аж үйлдвэрийн кластеруудыг байгуулах замаар бүс нутгийн эдийн засгийг удирдаж улс орны эдийн засгийн хөгжлийн загварт тулгуурласан урт хугацааны стратегийг боловсруулах шаардлагатай бөгөөд эдгээр кластерууд нь тухайн бүсэд байгаа үйлдвэрлэх хүчний нөөцийн давуу тал дээр тулгуурлан дагнах, төрөлжих замаар хөгжих ёстой гэсэн үр дүнд хүрэв.Item Монгол Улс ОХУ-ын стратегийн түншлэлийн хэрэгжилт(ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, 2015-03) А, Даваасүрэн